Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол–Энэтхэгийн бизнесийн хамтын ажиллагаа


Densmaa 2019-01-09 12:01

НҮБ-ийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын монгол дахь шадар суурин төлөөлөгч Б.Нямжаргал: Энэтхэг улсын сүүний үйлдвэрлэлийн гол амжилтын үндэс нь менежментээ сайн хийсэнд оршиж байгаа юм.

  Mонгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх гүүр болох зорилго бүхий “Энэтхэг улстай хамтран ажиллах бизнесийн боломжууд” сэдэвт уулзалт семинар боллоо. Энэтхэг Улс манай улсын оюун санааны хөрш төдийгүй стратегийн түнш улс болохыг онцлоод гуравдагч хөрш билээ. Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Хоёр талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж байна. Уулзалт семинарын үеэр Монгол, Энэтхэг Улс хоорондын эм зүйн салбар дахь хамтын ажиллагаа, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсрол, аялал жуулчлал, бизнесийн салбарт ажиллах боломжуудын талаар Энэтхэг Улсын Элчин Сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Д.К.Мохапатра, “Элит” олон улсын дунд сургуулийн сургалтын менежер Эдуард Бенедикт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн туслах Г.Нямжаргал нар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ уулзалтаар бизнес эрхлэгчдийг Энэтхэг улсын зах зээлд нэвтрэх боломж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тухай мэдээллээр ханган, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Уулзалтыг нээж БНЭУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.П.Мийна хэлэхдээ:

О.П.Мийна: Энэтхэг улс эдийн засгаараа дэлхийн 6 дахь том улс юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нэгдүгээр улиралд 8,2 хувьд хүрсэн. Бид эдийн засгаараа дэлхийн 5- дугаарт жагсах зорилт тавьсан. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд үйлчилгээний салбар 5,3 хувийг эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбар 17,5 хувь байдаг хол аж үйлдвэрийн салбар 16 хувь байдаг. Энэтхэг улс 1,3 тэр бум хүн амтай. Энэ нь дэлхийн хүн амын 18 хувийг эзэлдэг. Хүн амын ихэнх хувь нь 18-35 насны ажиллах хүчин байдаг. Дэлхийн хамгийн том бөгөөд залуу бүтэцтэй хүн ам гэж ойлгож болно. Энэтхэг улсын хувьд энэ утгаараа дэлхийд хэрэглээ, ажиллах хүчин болон бусад олон хэмжигдэхүүний хувьд  дэлхийд маш том хувь нэмэр оруулж байдаг эдийн засаг юм.

Дэлхийн банкнаас олон улсад бизнес эрхлэх боломжийн талаар хийсэн судалгаагаар Энэтхэг улс 77-р байрт жагссан байна. Монгол, Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрт дээр үеэс улбаатай. Ялангуяа буддын шашинд тулгуурласан хоёр орны харилцаа олон жилийн түүх, уламжлалтай. Орчин цагт хоёр улсын дипломат харилцаа 1955 оноос эхэлсэн юм. Энэтхэг бол том эдийн засагтай улс орнуудаас хурдацтай хөгжиж байгаа орны нэг. Нэг хүнд ногдох худалдан авах чадвараараа дэлхийд дөрөвт жагсдаг. Монгол Улсын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмөр, алт, ноолуур, хивс зэрэг бүх бүтээгдэхүүнийг Энэтхэг улс гаднаас импортолж авдаг. Энэтхэгийн энэ том зах зээлийг Монголын бизнесменүүд нээн, тэдэнтэй хамтран ажиллах боломжууд бий. Манай улсаас ихэвчлэн самнасан ноолуур, хонины ноос экспортод гаргаж, цагаан будаа, элсэн чихэр, нийлэг мяндсан болон хөвөн даавуу, эм, эмийн бүтээгдэхүүн, хүн, амьтны цус, цусны фракц, дархалсан ийлдэс, вакцин, токсин, автомашин импортоор авч байна. Намасте ресторанын захирал Кумар. 2010 онд тус рестораныг нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогийн байдлаар Намасте ресторан нь хоёр салбартай. Энэтхэг үндэсний хоолоор үйлчилдэг. Ноён Кумар 13 жилийн турш энэтхэг хоолны тогоочоор Энэтхэг болон Монголд ажиллаж байна.

Кумар: Би Монголд анх 2002 онд ирсэн. Түүнээс хойш хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна. Мөн хүмүүс олон үндэсний хоол өргөн хүрээнд хэрэглэдэг. Энэтхэг хоолны амтлагчийн хувьд монголчуудын өдөр тутмын хэрэглээний нэг болоогүй ч гэсэн мэддэг хүмүүс бол сайн хэрэглэдэг. Тухайлбал амтлагч нь дандаа ургамлууд. Таван мянган жилийн өмнөөс уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн тангийн нэгэн төрөл нь энэтхэг хоолонд ордог. Мөн Монголын уламжлалт анагаах ухааны эм танд Энэтхэг амтлагч ордог. Хүн бүрт Энэтхэг амтлагч тохирно гэж хэлж болохгүй. Гэхдээ эмээс илүү үйлчилгээтэй ургамлууд байдаг учраас ирээдүйтэй. Гаднаас ургамлын төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд зохих хэмжээний шаардлага тавьдаг. Тэр шаардлагуудыг биелүүлэхэд ямар нэгэн хүндрэл байхгүй. Гарал үүсэл, чанарын шаардлага зэрэгт анхаардаг. Энэтхэг хүмүүс Монголд ирээд  ноос, арьс, мах, махан бүтээгдэхүүн ихээхэн сонирхдог. Монголын бүтээгдэхүүн өөрийн гэсэн онцлогтой. Манай зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой. Бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудалд хоёр улсын засгийн газар шийдвэрлэх хэрэгтэй. 

Энэтхэг улс сүүнийхээ үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Үйлдвэрлэж байгаа сүүгээ дотооддоо хэрэглэдгээрээ онцлогтой. Сүүний үйлдвэрлэлийн гол амжилтын үндэс нь менежментээ сайн хийсэн гэж НҮБ-ийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын монгол дахь шадар суурин төлөөлөгч Б.Нямжаргал ярьж байна.

Нямжаргал: Сүүн хүлээн авах цэгүүдээ ойр байршуулахаас гадна бодитой эдийн засгийн үр ашигтай үнээр сүүгээ худалдаж авдаг. Сүүгээ чанар суурилсан системээр үнэлж авдаг. Өөрөөр хэлбэл тосных нь агууламжаар нь үнэлдэг. Бүх сүү хүлээн авах цэгт автоматжуулсан хэмжих систем суурилуулсан. Фермерүүд нь өөрсөндөө ашигтай үнээр сүүгээ нийлүүлдэг. Үүнийг нь технологийн дагуу шууд хөргөлтийн системээр дараагийн дамжлага цэгт хүргэдэг. Бүх тээврийн хэрэгслийнхээ системийг сайн боловсруулсан. Бүтээгдэхүүнээ нэг нэрээр гаргаж, зар сурталчилгаагаа хийж чаддаг.  Энэ туршлагаас манайхан сайн суралцах хэрэгтэй.

Манай улс хөдөө аж ахуйн гаралтай 840-өөд мянган америк ам.долларын бараа экспортолж байна. Харин Энэтхэг улс 44 сая америк долларын бүтээгдэхүүн экспортолдог. Тоон дүнтэй харьцуулахад зөрөөтэй ч 2017-оос аль аль талдаа өссөн дүн гарчээ.

Үзсэн: 2213

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)