ДАКАР РАЛЛИ: Монголын баг гараагаа амжилттай эхлүүлэв
“Dakar 2019-Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр болон сэтгүүлчээр Б.Онон ажиллаж байна.
Өмнөд Америкийн баруун хэсэгт орших Перу улсад болж буй авто спортын “Дакар ралли” уралдаанд Монголын баг гараагаа амжилттай эхлүүлэв. Эхний гараа элсэн цөлд болсон бөгөөд манай баг автомашины ангилалдаа 52 дугаарт UTV Open ангилалд зургадугаар байрт эрэмбэлэгджээ. Уралдаан 10 үе шаттай явагдаж, нийт 5000 км замд үргэлжилнэ. “Дакар ралли 2019” уралдаанд Ази тивээс БНХАУ, Япон, Энэтхэг, Монголын баг тамирчид оролцож байна. “Dakar 2019-Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр болон сэтгүүлчээр Б.Онон ажиллаж байгаа юм.
Үзсэн: 1708
Tweet