Төрийн албаныхны ажил, мэргэшлийн түвшинг үнэлж дуусчээ
Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 45381 албан хаагч хамрагдсан байна.
Төрийн албаны тухай хуулийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхлэв. Хуулийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлж дууслаа. Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 45381 албан хаагч хамрагдсан байна. Үнэлгээг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх, Төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх гэсэн хоёр хэлбэрээр явуулж, яам, агентлаг, аймаг, нийслэл, төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагаар нь ангилан, дүнг нэгтгэжээ.
Үзсэн: 988
Tweet