Халхын голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хорооны өргөтгөсөн хурал боллоо
Түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж байна.
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой 2019 онд тохионо.
Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол оршиж буй юм. Энэхүү түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж байна. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Үзсэн: 1387
Tweet