Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой тохиож байна
2017 онд экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой тохиож байна. Улс орны эдийн засагт уул уурхайн салбар нь чухал үүрэг гүйцэтгэж 2017 онд экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг дангаараа бүрдүүлсэн бол 2018 онд эдийн засагт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг салбарын сайд Д.Сумъяабазар онцоллоо. "Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар түүхий эд бэлтгэгч орноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна. Цаашид Оюу толгой, Таван толгойн ордод түшиглэсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, улмаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр, Хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Үзсэн: 1406
Tweet