Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг татаж гаргахад Швед улс дэмжлэг үзүүлнэ


Densmaa 2018-12-26 12:12

Швед Улс 2019 онд найрсаг хамтын ажиллагаа тогтоосны 55 жилийн ойгоор Монголд үзэсгэлэн гаргах талаар харилцан санал солилцлоо.

   Шведийн Вант Улсаас Монгол Улсад хавсран суугаа элчин сайд Анна Линдстэдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хөвсгөл далайд живсэн 54 тээврийн хэрэгслийг татаж гаргахад энэ чиглэлээр ажиллаж байсан туршлага, техник хэрэгслийн нөөц боломжоороо дэмжлэг үзүүлэхийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хүслээ. Энэ үеэр Швед улсын Ёоккмокк тосгон, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум ах дүү хот болж, засаг захиргааны нэгжүүд хамтран ажиллах талаар тавьсан хүсэлтийг элчин сайд Анна Линдстэд дэмжиж ажиллахаа илэрхийлж байв. Мөн Швед Улсын музей, их дээд сургуулиудын номын сангуудад Монголын түүх соёлтой холбоотой баримт бичиг, түүх дурсгалын эд зүйлс, үзмэрүүд хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийг Монголын эрдэмтдийн баг очиж судалж, катологижуулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж 2019 онд найрсаг хамтын ажиллагаа тогтоосны 55 жилийн ойгоор Монголд үзэсгэлэн гаргах талаар харилцан санал солилцлоо.

 

Үзсэн: 1387

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна