Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Сийлхэмийн нуруунд хил дамнасан дархан цаазат газар байгуулна


Densmaa 2018-11-15 03:11

ОХУ-Монголын хилийн бүсэд 4675 толгой аргал байгаа гэж тооцдог бөгөөд үүний 1295 нь ОХУ-д, 3380 нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байна.

   Монгол Улс-ОХУ-ын хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн комиссын ээлжит хуралдаан ОХУ-ын Байгаль орчны яаманд боллоо. Уг хурлаас талууд Алтайн нурууны хилийн бүсэд байгаа аргалийг хамтарч тоолох шийдвэр гаргасан байна.

   “Одоо ОХУ, Монгол улс аргалийн тоо толгойг тоолохдоо нэг арга хэрэглэх болно. Ингэснээр тоо толгойг үнэн бодитой тогтоох боломж нэмэгдэх юм” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн ОХУ дахь салбарын захирал Дмитрий Горшков хэлэв. Одоогийн байдлаар, ОХУ-Монголын хилийн бүсэд 4675 толгой аргал байгаа гэж тооцдог бөгөөд үүний 1295 нь ОХУ-д, 3380 нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байна. Мөн хоёр улс өмнө нь Монгол Дагуурын хил дамнасан дархан цаазат газар байгуулсан туршлагатай. Энэ туршлага дээрээ үндэслээд цаашид Тунка-Хөвсгөл, Амар мөрний цутгал, Сийлхэм-Сайлюгем гэсэн дархан газруудыг байгуулахаар тохиролцжээ.

Үзсэн: 1306

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна