бичил бизнес эрхлэгч буюу 1-9 ажилтантай, жилийн 250 сая төгрөгийн борлуулалтын орлоготой иргэдийг х
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслөөс “бичил бизнес” гэх нэр томьёог хассан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд болох жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэдийг хүлээн авч уулзав.
Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдахаас өмнө Монгол Улсыг бүтэн хоёр тойрч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй уулзаж, санал бодлоо солилцон, түүнийгээ боловсруулан санал өгсөн ч хуулийн төсөлд огт тусгагдаагүй гэсэн юм. Улмаар саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилж, бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дуу хоолой, хүсэлт зорилгыг тусгаж өгөхийг хүслээ.
УИХ-ын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал гарсан. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь сүүлийн 10 жилд 5 яам дамжиж удирдлага, тогтолцоо нь байнга өөрчлөгдөж байдаг тул байнгын удирдлагаар хангах асуудлыг мөн хуулийн төсөлд багтаах шаардлагатай гэв. Эдгээр асуудлын хүрээнд 30 гаруй баялаг бүтээгч санаа, бодлоо биечлэн илэрхийлж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч буй болон хууль эрхзүйн орчинг сайжруулах асуудлаар санал, бодлоо хэлсэн юм.
Үзсэн: 1211
Tweet