Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

ШУА-ийн хүрээлэнгүүд энэ сарын 12-16-нд нээлттэй өнжинө


Densmaa 2018-11-15 02:11

Түүх, Археологийн хүрээлэнгийн 11 төрлийн 40 орчим олдвор олны хүртээл болж байна.

   Жил бүрийн 11 дүгээр сард Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус хүрээлэнгээс шинжлэх ухааны суурь судалгаанаас гадна тэдгээрийн үр дүнг олон нийтэд түгээн танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, “Монголын угсаатны өв” нэгдсэн сан бүрдүүлэх, археологийн мэдээллийн сан байгуулах, Монголын түүхийн цахим ном бүтээхэд анхаарч буйг эрдэмтэд хэлж байв.

  Мөн БНСУ-ын Үндэсний музейд “Хааны эзэнт гүрэн-Монгол” тусгай үзэсгэлэнг зохион байгууллаа. Түүнчлэн Дани улсын Үндэсний музейд ирэх оны 4 дүгээр сарыг хүртэл гарах “Чингис хааны тал нутаг:Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг толилуулж байна. Үзэсгэлэнд Данийн нэрт аялагч Хеннинг Хаслундын 1920-1930-аад оны цуглуулгууд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хээрийн судалгаагаар илэрч олдсон эд өлгийн зүйлсийг дэлгэж буй юм. Энэ үеэр Түүх, Археологийн хүрээлэнгийн 11 төрлийн 40 орчим олдвор олны хүртээл болж байна. Тухайлбал, Хүннүгийн үеийн хүний оршуулга, шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун зэвнүүд, тариа цайруулах самбар, хүрэл зэвсгийн үеийн хазаарын амгай, төмөр зэвсгийн үеийн байлдааны зээтүү, Баян-Өлгий аймгийн Улаан хус сумаас 2006 оны малтлагаар гарсан олдвор, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын хөндийгөөс 2014 оны малтлага судалгаагаар гарсан шавар ваар, бүсний ясан чимэг, XVII зууны үеийн Язгуурын таван бурхан, барилгын чимэглэл зэргийг дэлгэжээ.

Үзсэн: 1030

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна