Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дорно дахины судлалын институт нь 1818 онд үүсэн байгуулагдсан


Densmaa 2018-11-12 03:11

Дэлхийн өнцөг бүрээс Дорно дахины судлаачид цугларан 5 салбар хуралдаан амжилттай зохион байгууллаа

      Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины судлалын институтийн 200 жилийн ойн арга хэмжээ Москва хотын Дэлхийн Худалдааны төвд боллоо. Дорно дахины судлалын институт нь 1818 онд үүсэн байгуулагдсан. Дэлхийн судалгаа шинжилгээний тэргүүлэх байгууллагуудын нэгээр хүлээн зөвшөөрөгддөг томоохон институтийн нэг. Уг ойн арга хэмжээний хүрээнд дэлхийн өнцөг бүрээс Дорно дахины судлаачид цугларан 5 салбар хуралдаан амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд дорно дахины судлал нь дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн төрөлхтний нэгдмэл соёл иргэншилд нөлөөлөх нь гэсэн асуудлыг хөндөн хэлэлцсэн байна. Тус конгрессд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Гадаад Хэргийн сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар болон Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар оролцлоо.

Үзсэн: 1065

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна