Монгол, Пакистаны зөвлөлдөх уулзалт Исламабад хотноо боллоо
Монгол, Пакистан хоёр улс нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн хувьд бэрхшээлтэй ч хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх өргөн боломжтойг
Монгол, Пакистаны Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Исламабад хотноо боллоо. Уулзалтын үеэр талууд Монгол, Пакистан хоёр улс нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн хувьд бэрхшээлтэй ч хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааны цаашдын чиглэл, хэлбэрийг тодорхойлоход Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэйг онцлов. Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөгжүүлж хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Түүнчлэн парламент хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, харилцан айлчлал хэрэгжүүлэх, бизнесийн төлөөлөгчдийг харилцан солилцох, бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов. Пакистаны тал “Бүс ба зам” санаачлагын хүрээнд хэрэгжүүлж буй Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав.
Үзсэн: 1146
Tweet