НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцлээ
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд тус зөвлөлийн тайлантай холбогдуулан үг хэлэв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцлээ. Бүгд хуралдаанд оролцсон гишүүн улс орнуудын төлөөлөгчид Хүний эрхийн зөвлөлөөс хүнийг эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих талаар өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэж, цаашдын зорилтын талаар санал солилцов. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд хүний эрхийг хангах, хамгаалахад авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулж, тус зөвлөлийн тайлантай холбогдуулан үг хэлэв. Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах үүднээс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлж, 2016-2018 онд гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Үзсэн: 1080
Tweet