Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус
Цөмийн зэвсгээс ангид статусыг бататган бэхжүүлэхэд Монгол Улстай хамтарч ажиллахыг НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы хуралдаанаар Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус тогтоолын төслийг хэлэлцэн нийтийн зөвшилцлөөр батлалаа. Уг тогтоолд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, бие даасан гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдал болон цөмийн зэвсгээс ангид статусыг бататган бэхжүүлэхэд Монгол Улстай хамтарч ажиллахыг НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан. Энэ удаагийн тогтоолд Австрали, Австри, АНУ, БНХАУ, Вьетнам, Индонез, Ирланд, Их Британи, Казахстан, Киргиз, Мальта, Марокко, Мексик, Франц, Филиппин, Хаити, Узбекистан зэрэг улс хамтран зохиогчоор оров. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад ихээхэн ач холбогдолтой алхам юм.
Үзсэн: 1064
Tweet