Монгол Улс санхүүжилт нэмж авах боломжтой болов
ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг сайжирсаар байна
Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Үнэлгээг хийж дуусгаснаар Монгол Улс 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 217.33 сая ам.долларын санхүүжилт олгогдлоо. ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг сайжирсаар байна. Түүхий эдийн экспортын өсөлт, хөрөнгө оруулагчдын итгэл, хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засаг өсч, 2018 оны есдүгээр сарын байдлаар хөтөлбөрийн тоон зорилтууд, төсвийн зорилтуудыг биелүүлээд байна.
Үзсэн: 1140
Tweet