Гадаад харилцааны сайд Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож байна
ХБНГУ-ын Мюнхен хотод 1963 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус бага хурал нь олон улсын аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг гол механизмуудын нэг.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Беларусь Улсын Минск хотноо зохиогдож буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн 12 дахь удаагийн уулзалтад оролцож байна.
ХБНГУ-ын Мюнхен хотод 1963 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус бага хурлын хүрээнд 2009 оноос жил бүр тодорхой бүс нутгийг хамарсан асуудлаар Үндсэн бүлгийн уулзалтыг зохион байгуулдаг болсон.
Энэ удаагийн уулзалтад гадаад улсын 100 гаруй төлөөлөгч оролцож, Өрнө Дорнын орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр хэлэлцүүлэг явуулж, харилцан санал солилцов. Уулзалтын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Үндэстэн дамнасан аюулгүй байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт болон “Өрнө Дорнын харилцаа” сэдэвт хэлэлцүүлэгт тус оролцож, байр сууриа илэрхийллээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсын Сенатор, Гадаад бодлого, олон улсын худалдааны асуудал хариуцсан Байнгын хорооны тэргүүн, хатагтай Р.Андрэйчуктай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Үзсэн: 1195
Tweet