“Алтан тэмээ” шагналыг Монгол улсаас анх удаа хүртэв
Тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, , худалдаа бизнесийн харилцааг шинэ шатанд гаргахад тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүсийг “Алтан тэмээ” шагналаар шагнадаг
БНХАУ санаачлан байгуулсан Олон улсын худалдаа аж үйлдвэрийн “Торгоны зам” танхимын дээд хэмжээний бизнес уулзалт Хятадын Хунань мужийн нийслэл Жанжиажэ хотод “Олон улсын худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцооны шинэ талбар” уриан дор боллоо. Арга хэмжээнд 80 гаруй орны 500 гаруй төлөөлөгч оролцож, худалдааг хөнгөвчлөх, бизнест хамааралтай төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, тээвэр ложистикийг оновчтой зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, туршлага солилцсон юм. Тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, , худалдаа бизнесийн харилцааг шинэ шатанд гаргахад тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүсийг “Торгоны зам” олон улсын ХАҮТ-ын “Алтан тэмээ” шагналаар шагнадаг. Энэхүү нэр хүндтэй шагналыг МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Монгол Улсаас анх удаа хүртлээ.
“Алтан тэмээ” шагналыг Ази, Номхон далайн орнуудын ХАҮТ-уудын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Джамал Инайшвили, Дэлхийн Танхимуудын Холбооны Ерөнхийлөгч Петер Михок зэрэг 5 хүн хүртжээ.
Үзсэн: 1030
Tweet