Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой


Densmaa 2018-10-29 03:10

Эдүгээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нийт 9 дүүрэгтэй, 1.4 сая хүн амтай

     Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1639 онд Халхын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол өргөж, Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосон үйл явдлаар Улаанбаатар хотын түүх эхэлдэг. Өргөө 1639 оноос хойш нийт 29 удаа буурь сэлгэсэн бөгөөд одоогийн оршин буй газар буюу Туул голын хөвөөнд 1778 онд суурьшжээ. Богд Хаант Монгол улсын үед Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж, Гандан, Зүүн хүрээ, Дамбадаржаа хийд, Баруун, Зүүн дамнуургачин, Маймаа хот, Консулын дэнж, Хүрээ харчуул, Хороо харчуул хэмээн хуваагддаг байв.  Улмаар 1924 оны 10 дугаар сарын 29-ний Улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хот хэмээн зарлаж дорно дахинаа ардын хувьсгалын оч нөлөөг дэлгэрүүлэхийн бэлгэ тэмдэг болгон нэрийг Улаанбаатар хот хэмээн тогтжээ. Эдүгээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нийт 9 дүүрэгтэй, 1.4 сая хүн амтай, Далайн төвшнөөс дээш 1350 метр дундаж өндөрлөгт 4.704 хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршиж байна.

 

Үзсэн: 1923

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна