Тяньжин бол Монгол Улсад хамгийн ойрын далайн гарц бөгөөд дэлхийн 4 дэх том боомт хот
Тяньжин хотод Монгол Улсын Тээвэр, логистикийн төв байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд хоёр улс болон Улаанбаатар, Тяньжин хотын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцлоо. Хятадын талаас Тяньжин хот, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Улаанбаатар-Тяньжингийн чиглэлийн нислэгийг сэргээх, Тяньжин боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг Монголын аж ахуйн нэгж, компаниудын гаалийн бүрдүүлэлтийг Улаанбаатар хотод хийж эхлүүлэх, Улаанбаатар хотод Тяньжин хотын Төлөөлөгчийн газар байгуулах, Тяньжин хотод Монгол Улсын Тээвэр, логистикийн төв байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар эдгээр саналыг монголын тал бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, нэмж 3 санал дурдав. Тухайлбал, ирэх 2019 онд тохиох Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд Тяньжин хотод Монгол соёлын арга хэмжээ зохион байгуулах, Монголын “ЭКСПО” үзэсгэлэн яармаг зохиох, Улаанбаатар хотын Төлөөлөгчийн газар байгуулах саналуудыг дэвшүүлж, хамтран ажиллахаар тохиролцов. Тяньжин бол Монгол Улсад хамгийн ойрын далайн гарц бөгөөд дэлхийн 4 дэх том боомт хот.
Үзсэн: 1248
Tweet