Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Манай улс дотоодын стандартаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагын стандарттай уялдуулах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Монголд хэрэгжүүлж буй зарим төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар ярилцав. Энэ үеэр Дэлхийн худалдааны байгууллагад ажиллаж буй Стандарт, худалдааны хөгжлийн газрын мэргэжилтэн С.Онон хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс танилцуулсан юм. Тухайлбал, Стандарт ба худалдааг хөгжүүлэх сангаас Монгол Улсын Архангай, Өвөрхангай аймгийн дөрвөн суманд 400 мянган ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байна. Энэ тухай тус сангийн мэргэжилтэн С.Онон: “Төслийн хүрээнд малын бүртгэлийн мэдээллийн санг шинэчилж, сайжруулах зорилго тавьсан. Төслийг үргэлжлүүлэхийн тулд төр, хувийн хэвшил сайтар хамтарч ажиллах ёстой гээд манай улс дотоодын стандартаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагын стандарттай уялдуулах ёстойг” онцлон хэллээ.
Үзсэн: 1159
Tweet