Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн хуримтлалын өдөр


Densmaa 2018-10-23 04:10

Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, арилжааны банкууд хамтран "Хуримтлалын аян" эхлүүлэв

   "Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг тохиолдуулан Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, арилжааны банкууд хамтран "Хуримтлалын аян" эхлүүлэв. Аяны  хүрээнд иргэд, олон нийт, бага насны хүүхдүүдэд зориулсан хуримтлалын ач тус, Монголын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ, лекц, семинар зохион байгуулах юм.  

   Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-тай хамтран 2016 оноос хойш хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Дэлхийн 140 гаруй улс оронд ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэдэг тус үйл ажиллагааг зохион байгуулахад Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан болон арилжааны банкууд хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн онд Монгол Улсын хуримтлалын үндэсний бэлгэ тэмдгийг олон нийтэд албан ёсоор танилцуулсан. 

Үзсэн: 1475

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна