Хэрэглэгч Та хаан
Төрийн байгууллагууд иргэдтэй тулж ажиллан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэснээр хэрэглэгчдийг жинхэнэ ёсоор нь Хаанд өргөмжлөх боломжийг бүрдүүлнэ
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хийх бодлогын арга хэмжээний талаар яамд болон бусад холбогдох албаныхантай зөвлөлдөх зорилгоор ШӨХТГ-аас “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн”-ийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 600 гаруй төлөөлөгч оролцож, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр санал, зөвлөмжүүдийг гаргав. Энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин “Хувийн хэвшлийн байгууллагууд “Хэрэглэгч хаан” гэсэн уриатай ажилладаг. Гэхдээ “Хэрэглэгч хаан” бус хугацаа хэтэрсэн болон хуурамч бүтээгдэхүүн, хэмжээндээ хүрдэггүй орон сууц, хууль бус үйлчилгээний хохирогч болж байна. Тиймээс хоосон урианаас илүү бодит ажил руу шилжих цаг болсон гээд хэрэглэгчийн эрхийг хамгаалахад зөвхөн ШӨХТГ хангалттай ажиллаж чадахгүй. Тиймээс МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн газар зэрэг төрийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага тулгарч байна. Төрийн байгууллагууд иргэдтэй тулж ажиллан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэснээр хэрэглэгчдийг жинхэнэ ёсоор нь Хаанд өргөмжлөх боломжийг бүрдүүлнэ” гэлээ.
Үзсэн: 893
Tweet