Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс олон талт худалдааны механизмыг бэхжүүлэх чиглэлийг цаашид ч баримтлана


Densmaa 2018-10-23 04:10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал ноён Р.Азеведотой санал солилцов

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын холбооны улсын Женев хот дахь Дэлхийн худалдааны байгууллагад өчигдөр зочилж, тус байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведотой уулзлаа. 

    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн, 20 гаруй жил гишүүн нь байгааг дурдаж, энэ салбарын хөгжлийг хэрхэн үзэж байгаа талаар ноён Р.Азеведотой санал солилцож  ярилцав. Мөн дэлхийн эдийн засгийн байдал улс орнуудын дунд үүсээд буй худалдааны зөрчлийн талаар ярилцаж, энэ үед Монгол Улс худалдаа, эдийн засгийн салбартаа ямар бодлого баримтлах талаар санал солилцож, Монгол Улс олон талт худалдааны механизмыг бэхжүүлэх чиглэлийг цаашид ч баримтлахыг нотлов.

   Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведо Монгол Улс эдийн засаг, зах зээлээ төрөлжүүлэх нь чухал хэмээн уулзалтын үеэр онцолж, үүнээс дутахгүй хүний нөөц бэлтгэх нь чухал тул Монгол Улсаас өнгөрсөн жилд 150 гаруй төрийн алба хаагч Дэлхийн худалдааны байгууллагын урт, богино хугацааны сургалтуудад хамрагдсан талаар дурдсан юм. Мөн тэрбээр ирэх онд Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны явц, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Манай улс тус байгууллагын гишүүнээр элссэнээс хойшх хугацаанд гадаад худалдааны хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч, гадаад худалдаа, түүнтэй холбоотой 30 гаруй хуулийг шинээр болон нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шинэчилсний зэрэгцээ үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд худалдаа, бизнес эрхлэх илүү таатай орчин бүрдүүлэх, элдэв шат дамжлагыг цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авсан байна. Түүнчлэн манай улсад дамжин өнгөрөх тээвэр чухал ач холбогдолтой байдаг тул худалдааг хөнгөвчлөх асуудалд онцгой анхаарч, энэ асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна.

 

Үзсэн: 1006

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна