Женев хот болон Европын бусад ойролцоо хотуудад оршин суугаа монголчуудын төлөөлөлтэй уулзлаа
Швейцарын холбооны улсад 1500 гаруй монгол иргэн ажиллаж амьдардаг бөгөөд уулзалтад Цюрих, Парис зэрэг хотоос монголчууд ирж оролцсон юм
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Женев хот болон Европын бусад ойролцоо хотуудад оршин суугаа монголчуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, нээлттэй ярилцлаа.
Швейцарын холбооны улсад 1500 гаруй монгол иргэн ажиллаж амьдардаг бөгөөд уулзалтад Цюрих, Парис зэрэг хотуудаас монголчууд ирж оролцсон юм. Уулзалтад оролцогчид Монгол Улсдаа эргэж очихыг хүсдэг ч тэнд ажлын байр хангалтгүй, нийгмийн халамж үйлчилгээний хүртээмж, УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломж, хүнсний аюулгүй байдал, авлига гэх мэт олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Европын зарим хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай хийсэн уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн нар оролцлоо.
Үзсэн: 959
Tweet