Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэхээр боллоо


Densmaa 2018-10-23 03:10

Нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10 мянга гаруй эцэг эх, амран хамгаалагч “Kinder police” болж оролцоно

       Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх “School police” төсөл хэрэгжиж эхлээд таван жил болжээ.

       Төслийн хүрээнд эцэг эхчүүд сургуулийн ойр орчинд хоёр ээлжээр хөдөлгөөнт эрүүл хийж, хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд эргүүлд гарч буй эцэг, эхчүүдийн тухайд ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн юм. Тэгвэл ирэх сараас эхлэн "Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэхээр боллоо. Нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10 мянга гаруй эцэг эх, амран хамгаалагч “Kinder police” болж оролцоно. Эргүүлээр ажиллах эцэг эхчүүдийг урьдчилан сургалтад хамруулж, мэдлэг олгохоос гадна "Blind spot" буюу үл үзэгдэх цэг гэж юу вэ зэрэг агуулгыг заах юм.

Үзсэн: 1301

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна