Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Канадын Засгийн газрын санхүүжилтээр 6 төсөл хэрэгжиж байна


Densmaa 2018-10-22 03:10

Нийслэл хот болон 21 аймгийн 120 дунд болон их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллага, 3000-аад малчин өрхийг хамруулан хэрэгжиж байгааг төсөл хэрэгжүүлэгч талууд мэдээллээ

       Канадын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, оролцогч талуудын уулзалт ГХЯ-нд боллоо.

       Хоёр улсын Засгийн газар хооронд 2016 онд байгуулсан Монголд хэрэгжүүлэх хөгжлийн тусламжийн тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 1.5-7 жилийн хугацаатай 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий байгалийн баялгийг зохистой ашиглах менежментийг сайжруулах, сайн засаглал, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг 6 төсөл хэрэгжиж байна.    

      Үүнд “Монгол Улсын олборлох салбарын менежментийг сайжруулах”, “Ноос болон ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх”, мөн удахгүй эхлэх “Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг арга хэмжээг бэхжүүлэх” зэрэг төсөл хэрэгжинэ. Оролцогчид үйл ажиллагааны явцад гардаг аливаа саад бэрхшээлийг шийдвэрлэх арга зам, мэдээлэл солилцох, шаардлагатай дэмжлэг үзүүлэх, төслийн өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцов. Дурдсан төслүүд нь нийслэл хот болон 21 аймгийн 120 дунд болон их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллага, 3000-аад малчин өрхийг хамруулан хэрэгжиж байгааг төсөл хэрэгжүүлэгч талууд мэдээллээ.

 

Үзсэн: 873

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна