Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа


Densmaa 2018-10-19 03:10

"Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хөтөлбөрийг улам өргөжүүлж, соёлын болон агаарын хүчний арга хэмжээг Оросын талаас нэмж оруулах саналтай байна"

        ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал, ОХУ-ын баатар Сергей Кужугетович Шойгуг Монгол Улс, ОХУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

        Уг шагналыг УИХ-ын дарга М.Энхболд Төрийн есөн хөлт их цагаан тугны өмнө гардуулж, баяр хүргэлээ. УИХ-ын дарга М.Энхболд, "Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагаа төдийгүй Монгол, Оросын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэв. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей  Шойгу Монгол Улсын төрийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд баяртай байгаагаа илэрхийллээ. Халх голын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх асуудлыг хөндөж ярих үеэрээ ноён С.К.Шойгу “Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс ОХУ-ын зүгээс ойг тэмдэглэх хөтөлбөрийг улам өргөжүүлж, соёлын болон агаарын хүчний арга хэмжээг Оросын талаас нэмж оруулах саналтай байна” гэлээ. Түүнчлэн 2020 онд тохиох дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойн сэдвийг хөндөж, “Эх орны дайны үеэр монголчууд бидэнд үнэлж баршгүй тусламж дэмжлэг үзүүлсэн. Бид дайны фронт дээр хамтран тулалдсан ард түмэн. Ойн арга хэмжээнд монгол нөхөд маань ч оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Үзсэн: 1015

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна