Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол улс дэлхийн 195 орноос 55-дугаарт жагсжээ


Densmaa 2018-10-19 03:10

Монгол улс иргэний эрх 60-аас 49, улс төрийн эрхийн хүрээнд 40-өөс 36 оноо авсан байна

         “Freedom house” байгууллага 2018 оны дэлхийн эрх чөлөөтэй улс орнуудын тайланг гаргажээ. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 12-р сарын 31 хүртэл хугацааг хамруулан 195 улсын эрх чөлөөний талаарх нөхцөл байдлыг үнэлсний үр дүнд 2018 оны тайланг гаргасан аж. Улс төрийн эрхийг үнэлэхдээ тухайн оронд сонгууль чөлөөтэй шударга явагддаг эсэх олон ургальч үзэл хэрхэн үйлчилдэг цаашлаад хэдэн нам сонгуульд оролцдог зэргийг харгалзан үзжээ. Харин хүний эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод байдал, иргэн дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой эсэх дээр үндэслэн дүгнэжээ. Тайлангаас харахад дэлхийн нийт улс орнуудын 45 хувь нь эрх чөлөөтэй, 30 хувь нь хагас эрх чөлөөтэй, 25 нь ямар ч эрх чөлөөгүй засаглалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Монгол улс иргэний эрх 60-аас 49, улс төрийн эрхийн хүрээнд 40-өөс 36 оноо авсан байна. Ийнхүү нийт дүнгээрээ 100-гаас 85 оноо авч, дэлхийн 195 орноос 55-дугаарт жагсжээ.

Үзсэн: 918

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна