Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэгийг хүлээн авч уулзлаа
"Спорт бол уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр амжилт гаргадаг талбар"
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Олон улсын хэмжээний мастер, Бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийн хос алтан медальт Г.Угалзцэцэгийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Пунь хотноо болсон бөгөөд 20 улсын 300 орчим тамирчин оролцсоноос Монголын баг хоёр алт, дөрвөн цомтой эх орондоо ирсэн юм. Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэгийн тухайд уг тэмцээний “Women’s Athletic Physique-165 cm” ангилалд өрсөлдөж хос алтан медаль хүртсэнээр Ази тивийн аваргаар гурав дахь удаагаа шалгарсан амжилтыг үзүүллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Юун түрүүн хувийн амжилт, хичээл зүтгэлээр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж буйд талархал илэрхийлье. Спорт бол уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр амжилт гаргадаг талбар. Салбар яамны зүгээс цаашид дэмжлэг үзүүлэх болно. Улам их амжилт хүсье” гэлээ.
Үзсэн: 1308
Tweet