ШУА-иас 2017-2018 онд хэрэгжүүлсэн грант төслийн үр дүнг танилцууллаа.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н.Батболд “Монголын эртний нүүдэлчдийн урлаг” сэдвээр нийт 4 сая төгрөгийн грант авч хэрэгжүүлснээ танилцууллаа
ШУА-иас 2017-2018 онд хэрэгжүүлсэн грант төслийн үр дүнг танилцууллаа.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н.Батболд “Монголын эртний нүүдэлчдийн урлаг” сэдвээр нийт 4 сая төгрөгийн грант авч хэрэгжүүлснээ танилцууллаа. Тэрбээр, “Бид төслийн хүрээнд аялал жуулчлалыг татах, маршрут зохиоход дөхөм болох, бүс нутгийн түүх соёлын дурсгалын бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилгоор хүрэл зэвсгийн үед амьдарч байсан эртний нүүдэлчдийн соёл урлагийг хадны зургаар дамжуулан олон нийтэд хүргэх гадаад ертөнцөд танилцуулах ажлыг хийсэн.
Ховд аймгийн Алтай сумын нутаг Ямаан усны Ханан хад хэмээх газарт хадны зургийн судалгаа хийж, 880 орчим зураг, 7 мөр бичигдсэн эртний руни бичээсийн дурсгалыг судлан баримтжуулан, гэрэл зургийг авч, боловсруулалт хийсэн. Улмаар “Ямаан усны хадны бичээсийн цогцолбор” эрдэм шинжилгээний хялбаршуулсан товхимлын эхийг бэлтгэж байна. Энэхүү товхимол хэвлэгдсэнээр түүх соёлыг сонирхогчид болон гадаадын жуулчдын очиж үзэх боломж нээгдэнэ. Мөн Архангай аймгийн Тариат сумын нутаг Чулуут, Суман голын сав хөндий дэх хадны зургийг бүртгэж баримтжуулах ажил хийлээ. Өмнө нь хийсэн судалгааг нягтлан нэгдсэн бүртгэлд оруулсан бөгөөд судалгаа эхлэх шатандаа явж байна. Цаашид сэдэвт ажлын хэмжээнд 2-3 жилийн хугацаанд суурин судалгаа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Үзсэн: 1015
Tweet