“Шинэ үеийнхэн-Хөгжлийн хөтөч” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа
Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан судалгаагаар нийт ажилтан, албан хаагчдын 80 хувийг шинэ үеийнхэн буюу 1980-2000 оны залуус эзэлж байна
Монгол Улсын “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Шинэ үеийнхэн-Хөгжлийн хөтөч” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Их, дээд сургууль төгсч хөдөлмөрийн зах зээлд шинэ давалгаа үүсгэж буй залуусыг оновчтой удирдах, туршлага, мэдлэгээ хуваалцаж, хүний нөөцийн хөгжлийн шинэ чиг хандлага, бодлогыг тодорхойлоход энэхүү чуулганы зорилго чиглэгдэж буй юм. Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан судалгаагаар нийт ажилтан, албан хаагчдын 80 хувийг шинэ үеийнхэн буюу 1980-2000 оны залуус эзэлж байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд энэ үеийн онцлог, хандлага, зан чанарыг судалж, тэдэнд тохирсон хүний нөөцийн бодлого, удирдах арга барилыг бий болгох шаардлагатай байгааг Хүний нөөцийн судалгаа харууллаа.
Цаашдаа аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн албандаа мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг мөн онцлов.
Үзсэн: 929
Tweet