Монгол хүн анх удаа “Оскар”-ын шагнал хүртжээ
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд нийт 1582 бүтээл өрсөлджээ.
Оюутны Оскарын шагнал гардуулах 45 дахь удаагийн ёслол боллоо. Тус наадмын баримтат киноны төрөлд “Нүүдэлчдийн эмч” бүтээлээрээ кино найруулагч Б.Март оролцож түрүүлжээ. Тэрбээр АНУ-ын Хэрдфордширийн их сургуулийг кино урлагийн чиглэлээр өнгөрсөн жил төгссөн байна. Түүний бүтээсэн “Нүүдэлчдийн эмч” баримтат кино нь Монголын говьд амьдарч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлдэг тухай гарна. Техник хэрэгсэл, хангамж тааруу ч өөрийн нөөц бололцоогоо дайчлан Монголын эрс тэс уур амьсгал, өдөр шөнийг үл ажран өргөн уудам элсэн шаргал говийг туулж буй өрхийн эмчийн амьдралыг тус бүтээлээс үзэж болно.
Үзсэн: 945
Tweet