С.Шойгу пүрэв гаригт Монголд айлчилна
Түүхэн уламжлалаа дагасан ч ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугын Монгол Улсад хийх айлчлал хамгийн их анхаарал татах айлчлал болж, хүлээгдэж байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу ирэх пүрэв гариг буюу аравдугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д болсон Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцох үеэр армийн генерал С.Шойгуд Монгол Улсад айлчлах урилгыг хүлээлгэн өгч байсан юм.
Монгол Улс ОХУ-тай батлан хамгаалахын салбарт нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд боловсон хүчнүүдээ бэлтгэх, цэрэг техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хойд хөрш Монгол Улсад туслалцаа үзүүлж ирсэн. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугын Монгол Улсад хийх айлчлал хамгийн их анхаарал татан хүлээгдэж буйг хэвлэлүүд онцоллоо.
Үзсэн: 1228
Tweet