Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

БНФУ - аас Монгол Улсад суух Элчин сайд Флипп Мэрлин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


Densmaa 2018-10-12 03:10

Франц улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо Элчин сайдын яамдаа тус, тус нээн ажиллуулж байна.

   Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Флипп Мэрлин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Эрхэмсэг Элчин сайд Монгол Улсад ирэх, Монголын түүх соёл, хүн ардыг таних мэдэх, хамтран ажиллах хүсэлтэй байсан нь ийнхүү ажил хэрэг болж, Элчин сайдаар ирсэн тул цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд бүхий л хичээл зүтгэлээ гарган ажиллахаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэж, манай хоёр улсын эдийн засаг, нийгэм, хүн ардын гээд бүхий л түвшний харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ноён Ф.Мэрлиний олон жилийн дипломатчийн туршлага нь өндөр хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн уулзалтын үеэр талууд Европын холбооноос манай улсын хөдөө, аж ахуйн, мал, аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

   Манай хоёр улс 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Франц улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо Элчин сайдын яамдаа тус, тус нээн ажиллуулж байна.

Үзсэн: 1323

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна