Дуут нууранд 1000 гаруй хун чуулжээ
Хунгийн чуулганыг зорьж үздэггүй, харин замдаа тааралдах нь илүү их бэлэгшээлтэй байдаг.
Намар намартаа мянга, мянган цагаан хун Дарьгангын тал нутагт чуулж, түмэн олны мэлмийг баясгадаг. Тэгвэл эдүгээ Дарьгангын Дуут нуур, Ганга нуурт 1000 гаруй хун чуулдаг. Хунгийн чуулган хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байдаг бөгөөд нэг л өглөө нисэн одсон байдаг аж. Эрт дээр үеэс уран байгаль, үзэсгэлэн гоо усны шувуудын энэ өвөрмөц өнгө зохицол Mонголын тал нутгийг онцлон чимж ирсэн түүхтэй.
Үзсэн: 1372
Tweet