Берлин дэх ЭСЯ-ны нээлттэй хаалганы өдөр боллоо
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2019 онд тохионо.
ХБНГУ-д сурч, ажиллаж амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх, ЭСЯ-ны зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан холбоотой байх, иргэдийн идэвх санаачлагыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг ЭСЯ-ны нээлттэй хаалганы өдрийг Берлин хотноо зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2019 онд тохиож буй тул ирэх онд иргэдтэй хамтран зохион байгуулах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Мөн ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй “МИАТ”, “Говь”, “Монголиан Айртранс” болон “Монгол-Германы эдийн засгийн клуб”, Берлин дэх оюутан залуучуудын үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны талаар танилцуулсан юм. Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд иргэдээ өргөнөөр оролцуулах үүднээс суугаа улсын нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу Герман улс нэгдсэний баярын өдөр зохион байгуулсан нь үр дүнтэй болж, зуу гаруй иргэн оролцсоны дотор 520 км зам туулан ирсэн иргэд ч байлаа. Арга хэмжээнд язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлаг ая дууныхаа дээжээс өргөв.
Үзсэн: 1176
Tweet