Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын санхүүгийн салбар тоон гарын үсгийн цахим системд шилжив


Densmaa 2018-10-11 05:10

Банк, санхүүгийн үйлчилгээг иргэд, харилцагчдад энгийн, илүү шуурхай, баталгаатай, аюулгүй байх гэсэн олон зорилтыг хангаж, энэ талын финтек үйлчилгээний үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах юм.

   Монголбанкнаас “Цахим төлбөр тооцоо”-г олон нийтэд танилцуулах аян зарлаж, энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудад зориулсан тоон гарын үсгийн системийн түлхүүрийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Саяхан л монголчууд бид төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж ирсэн нь түүх болон үлдэж, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл карт нэвтэрч эхэлсэн бол манай улс цахим мөнгөтэй болж, өнөөдөр карт нь чип болон хувирах зэргээр банк, санхүүгийн систем интернэт сүлжээгээр дамжин улам цахимжиж байна. Энэ тухай Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Дэлхий нийтээр эрчимтэй хөгжиж буй техникийн хувьсгалыг хурдан хүлээн авч байгаа нь санхүүгийн систем болж  байна. Энэ нь иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээг илүү ойр, шуурхай, хүртээмжтэй, хялбар болгох давуу талыг, IT-ийн компаниудад хөгжил дэвшлийг хангах боломжийг олгож байна” гэлээ.

Үзсэн: 1138

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна