Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх ажлын хэсэг хуралдаж байна
Хоёр улсын төлөөлөгчид хил орчмын бүсэд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн талаар болон цаашид хоёр орны цагдаа, хуулийн байгууллагын зүгээс анхаарах асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж байна.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын холбооны улсын Дотоод хэргийн яам хоорондын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх ажлын хэсгийн ээлжит хуралдаан Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын найман аймаг Оросын холбооны улстай хиллэдэг бол тус улсын дөрвөн муж манай нутаг дэвсгэртэй хил залгаа оршдог юм. Хоёр улсын төлөөлөгчид хил орчмын бүсэд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн талаар болон цаашид хоёр орны цагдаа, хуулийн байгууллагын зүгээс анхаарах асуудлаар ярилцлаа. Оросын холбооны улсын талын ажлын хэсгийн ахлагч, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд орлогч сайд И.Н.Зубов “Хоёр талын хамтын ажиллагаа амжилттай явж байгааг онцлоод цаашид терроризм, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд хоёр талаас илүү нягт нямбай хамтран ажиллах ёстой” хэмээсэн юм.
Үзсэн: 1088
Tweet