Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ази, Номхон далайн цахилгаан холбооны төлөөлөгчид Монголд чуулж байна


Densmaa 2018-10-10 03:10

Гишүүн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдах албаны 100 гаруй төлөөлөл оролцож байна.

   Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Удирдлагын хорооны 42 дахь хурал Улаанбаатар хотноо болж байна. Хуралд гишүүн орнуудын 100 гаруй төлөөлөл 2018-2020 онуудад хэрэгжүүлэх бодлого, стратегийн төлөвлөлтийг хэлэлцэн батална. Түүнчлэн 2019 онд зохион байгуулагдах Дэлхийн радиогийн их хурлын бэлтгэл,  бүс нутгийн зүгээс баримтлах бодлого зэргийг хэлэлцэж байна.

   Монгол Улс 1991 онд албан ёсоор тус байгууллагад элсэж, гаргасан шийдвэр, стандарт, зөвлөмжийг улс орондоо хэрэгжүүлэх үүргийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хариуцан ажилладаг юм.

Үзсэн: 1166

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна