Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголоос ниссэн нүүдлийн шувууд хаа хүрч өвөлждөгийг судалжээ


Densmaa 2018-10-09 02:10

Цэн тогоруу Хэрлэн, Улз голоос чанх урагш нисч БНХАУ-ын нутаг дахь Поянг нууранд очдогийг сансрын дамжуулагчийн тусламжтайгаар тогтоожээ.

   Монголын шувуу хамгаалах төв, Дорнод хамгаалалтын захиргаа болон БНХАУ-ын Beijing Forestry их сургуулийн судлаачдын баг хамтран Монгол орны төв болон зүүн бүсийн ховор шувуудын үржлийн популяцийн мониторинг, нүүдлийн судалгааг хийж тэдгээрийг хамгаалахад шаардлагатай шинжлэх ухааны мэдээ материалыг цуглуулжээ. Судалгааны хүрээнд ховордож буй зургаан төрлийн шувуунд сансрын дамжуулагч зүүж нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь тандаж байна. Тухайлбал, хар тогоруу манай оронд үрждэггүй, нүүдлийн үедээ л гол төлөв тохиолддог боловч зарим жил зусдаг. Энэ зүйлийн тогорууны Монгол дахь нүүдлийн анхны судалгааг өнгөрсөн тавдугаар сараас Улз голоос эхлүүлжээ. Судалгааны дүнгээс харахад хар тогоруу Монгол нутгаас зүүн хойш ОХУ-ын нутаг дахь Тарь нуур хүрч тэндээсээ Онон мөрний сав газраар дамжин зүүн хойш эргэн  ой хөвчийн бүсээр Амар мөрний сав газрыг даган БНХАУ-ын зүүн хойт хэсэгт хүрдэг нь тогтоогдсон байна. Мөн хархираа тогоруу Хэрлэн, Улз голоос нисч Буйр нуурыг даван Халхын голын сав газарт саатаад Хянганы нурууг даван БНХАУ-ын зүүн хойт нутагт очдог аж. Харин цэн тогоруу Хэрлэн, Улз голоос чанх урагш нисч БНХАУ-ын нутаг дахь Поянг нууранд очдогийг сансрын дамжуулагчийн тусламжтайгаар тогтоожээ. Тэгвэл манай орны төвийн бүсээс ниссэн өвөгт тогоруунууд Хималайн уулс хүрч хойт бэлд нь түр саатаад байгааг тогтоосон байна. 

Үзсэн: 1320

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна