Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна


Densmaa 2018-10-09 02:10

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх онд тохионо.

   Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутаг болох Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг "Өгөөж Сүмбэр" ХХК-ийн үр тарианы ургац хураалтын явцтай танилцав. Сүмбэр сумынхан хүнсний ногоогоо 100 хувь хурааж авсан бол ургац хураалт 60 хувьтай байна. Цас орж үр тариа хэвтүүлсэн ч самнаж авах техник ашиглаж байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа. Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг зарласан нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчид, тариаланчид ойлголцож, бие биенээ харилцан дэмжихэд ихээхэн ач холбогдолтой болсон юм. Энэ хүрээнд Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоон, долоон аймгийн 66 сумын 113 багийг эхний ээлжинд хамруулсан.

   Монгол Улсын хэмжээнд дотоодын улаанбуудай, хүнсний ногоогоор бүрэн хангах тариалангийн бүс нутаг нь нийт газар нутгийн 0.5 хувийг эзэлдэг. Иргэдээ эрүүл хүнсээр тогтвортой хангах нь чухал гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариаланчдад ярьж байлаа. 

Үзсэн: 962

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна