Баян-Өлгийд "Бүргэдийн баяр" эхэллээ
Баян-Өлгий аймгийн 13 сумаас 120 бүргэдчин оролцож байна.
Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт ХІХ удаагийн "Бүргэдийн баяр" эхэллээ.
Бүргэдийн баярыг аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчид холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус аймгийн 13 сумаас 120 бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаар өрсөлдөж байна. Бүргэдийн баярыг үзэхээр гадаадын 700 гаруй, дотоодын 1000 орчим жуулчин очсон байна.
Энэ үеэр казах түмний үндэсний тоглоом болох мөнгө шүүрэх, тулам булаалдах, урианхай сур харвааны тэмцээнээр өрсөлдөж, удахгүй шилдгүүдээ тодруулна.
Үзсэн: 1539
Tweet