Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад хоёр тэрбум төгрөг зарцуулжээ


Densmaa 2018-10-08 03:10

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийг Говь-Алтай аймагт байгуулсан байна.

   Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх арга хэмжээг санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна. 2016 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт, хоёр дахь уулзалтыг 2017 онд Монголын 33 говийн нэг болох Захуй Зармангийн говьд байх Баянтоорой тосгонд зохион байгуулж байсан тус арга хэмжээ энэ жил Баянхонгор аймаг дахь Эхийн голын баянбүрдэд боллоо. Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл тус арга хэмжээнд оролцож байгаа нь “Говийн гайхамшигт 6” жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаагийн нотолгоо юм. Энэ үеэр Говийн гайхамшигт зургааг хамгаалах “Баянхонгорын тунхаг”-ыг баталлаа.

 

Үзсэн: 1483

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна