Сэргээгдэх эрчим хүчээр ахуйн хэрэглээгээ шийджээ
Төслийн шугамаар суурилуулсан төхөөрөмж 10-20 жилийн баталгаатай, цаашид дахин цэнэглээд хэрэглэх боломжтой.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын III сургуулийн хамт олон аймагтаа анх удаа сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан болон халуун усныхаа асуудлыг шийдэж байна.
Тэд төсөлдөө “Нарлаг сургууль” хэмээн нэр өгчээ. Мөн цахилгаан эрчим хүч хэмнэх, хүүхдүүдийг амьдралд сургах, эко орчны боловсрол олгоход төсөл чухал үүрэгтэй. Тэд зайн фанайлууд ашиглан сэргээгдэх эрчим хүчийг буй болгож байгаа бөгөөд үүгээр гаднах гэрэлтүүлгээ шийдээд байна. Мөн эрчим хүчний зөөврийн цахилгаан станцтай ч болсон юм. Мөн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор үүдний зааланд гурван ширхэг фитнес дугуй авч тавих гэнэ. Дугуй нь жийх бүрд цахилгаан цэнэг хуримтлуулж, тог гаргах үүрэгтэй. Төслийн хоёр дахь санхүүжилтийг хичээлийнхээ байранд нарны зайн хураагуур ашиглаад өвөл, зуны хүлэмж хийх, түүнийг тойруулж эко орчин бүрдүүлэх шийдэлд зориулахаар болжээ.
Үзсэн: 881
Tweet