Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцыг танилцууллаа


Densmaa 2018-10-08 02:10

Монгол Улсын нийт хүн ам 3.2 саяд хүрч, нутаг дэвсгэрийн хувьд нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1765 баг, хороо бүхий засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын нэгжтэй байна.

   Монгол Улсын нийт хүн ам 3.2 саяд хүрч, хүн амын судалгаа, мэдээллээс үзэхэд, хотжилтын түвшин нь хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл" боловсруулах ажлын явцын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ.

   “Монгол Улс нь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг хэрнээ хүн амын хамгийн их хувь нь нийслэл хотдоо төвлөрснөөрөө хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо алдагдсаны тодорхой илэрхийлэл” гэв. Хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг нийслэлийн дагуул хот болон орон нутгийн хот, суурин газруудад бий болгох шаардлагатай гэж Ерөнхий сайд онцоллоо.

 

Үзсэн: 923

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна