Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гавьяат тамирчин Б.Гангаамаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцжээ


Densmaa 2018-10-05 03:10

Дэлхийн 7 оргилд гарсан уулчдын уулзалтыг Монгол дахь НҮБ болон Монголын Үндэсний олипмын хороо, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 онд байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулав.

    НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг Нийгмийн Форум арга хэмжээ энэ жил “Спорт, Олимпын үзэл санаагаар хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах үйл хэргийг дэлгэрүүлэх нь ” сэдвийн дор Женев хотноо боллоо. Форумд Монгол Улсаас Гавьяат тамирчин, уулын спортын мэргэжлийн тамирчин Б.Гангаамаа оролцож “Спортын салбар дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов. Б.Гангаамаа эмэгтэй хүн ямар ч төрлийн спортоор амжилтад хүрч болдогийг өөрийн туршлага, түүхээсээ жишээ болгон хуваалцахын сацуу эмэгтэй хүнийг зарим спортын төрлөөр хичээллэхийг дэмждэггүй нийгмийн хандлагыг өөр шиг нь амжилтад хүрсэн эмэгтэй тамирчид бүрэн өөрчлөх боломжтойг тэмдэглэж, Монголын хувьд Олимпын медальтан, нэртэй тамирчдын тал орчим нь эмэгтэйчүүд байгааг онцолсон. Мөн тэрээр байгаль орчныг хамгаалах, өлсгөлөн ядуурлыг бууруулах замаар хүний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьж өөрийн санаачилсан “Зулайгаас нь өлмий хүртлэх эх дэлхийгээ хайрлая” уриан дор дэлхийн 7 оргилд гарсан уулчдын уулзалтыг Монгол дахь НҮБ болон Монголын Үндэсний олипмын хороо, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 онд байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд тус форумын хүрээнд ДОХ, халдварт өвчний дэгдэлт, ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг олон асуудлыг хөндөж хэлэлцсэн байна.  

Үзсэн: 978

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна