Мандалын хүүхдүүд Солонгосын Шинхан Их сургуульд суралцахаар мордлоо
Шинхан их сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй 15 хүүхэд суралцана.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүхдүүдийн хоёрдугаар ээлж Солонгосын Шинхан их сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.
Сэлэнгэ аймгийн Мандал сумаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат тойргийнхоо ерөнхий боловсролын сургуулиудыг Солонгосын Шинхан их сургуультай холбоо тогтоох ажлыг эхлүүлсэн юм. Дээрх ажлын хүрээнд оюутан солилцоо амжилттай хэрэгжиж өнгөрсөн жил Мандалын III сургууль болон сумын ерөнхий боловсролын XII ангиа төгссөн 15 хүүхэд Шинхан их сургуулийг зорьсон байна. Энэ жил 18 хүүхэд Солонгосын Шинхан их сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй суралцахаар хүлгийн жолоо залж байна. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Монголын минь ирээдүй болсон хүүхдүүд та нар эрдэм номдоо шамдан суралцаж эцэг эх, эх орныхоо алдар нэрийг өндөрт өргөн зорьсон зорилгодоо алхам алхмаар урагшлан тэмүүлж, сайн суралцана гэдэгт гүнээ итгэж байна” гэв.
Үзсэн: 1023
Tweet