Эдийн засаг 2018 оны эхний хагаст 6.3 хувиар өсөв.
“Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 5.9 хувьтай гарч, ирэх онд 6.6 хувьд хүрч сайжрах төлөвтэй байгаа”-г Дэлхийн банкнаас танилцууллаа.
“Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 5.9 хувьтай гарч, ирэх онд 6.6 хувьд хүрч сайжрах төлөвтэй байгаа”-г Дэлхийн банкнаас танилцууллаа. Эдийн засгийн өсөлтийн төлөв байдал цаашид хэвээр хадгалагдахаар байгаа нь хувийн хэрэглээ тогтвортой өсч, уул уурхай болон аж үйлдвэрийн салбар дахь хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж буйтай холбоотой аж. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой байж тэр хэрээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж байгаа нь эдийн засгийн өнөөгийн өсөлтөд нөлөөлж байна. Төсвийн нөхцөл байдал үргэлжлэн сайжрах нь. Өнгөрсөн оны эхний хагаст ДНБ-ийн 0.8 хувийн алдагдалтай байсан төсөв энэ оны эхний хагасын байдлаар ДНБ-ийн 2.8 хувийн илүүдэлтэй гарсан. Үүнд нүүрс, зэсийн экспортын гүйцэтгэл төсөөлснөөс эерэг байсан, мөн Засгийн газраас зээлийн хүүгийн төлбөрийг бууруулах, шинэ ажлын байрыг царцаах зэргээр хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлсэн, гүйцэтгэл муутай улсын хөрөнгө оруулалтыг эрэмблэх зэргээр зарлагыг тууштай хянаж байсан зэрэг хүчин зүйлүүд нөлөөлжээ. Төсвийн тэнцэл нэлээд сайжирсан нь улсын өр 2018 оны эхний хагаст буурахад хүрсэн байна. Цаашид уул уурхай, тээвэр, үйлчилгээний салбарт хувийн хөрөнгө оруулалт өндөр байх төлөв цаашид хадгалагдах эерэг дүр зураг гарсан. Гэсэн хэдий ч богино болон дунд хугацаанд улстөрийн тодорхойгүй байдал үүсэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, бүтээгдэхүүн экспортлоход хил, гааль дээр учирч буй саад тотгорууд болон мөнгө угаахтай холбоотой асуудлыг гүйцэд шийдвэрлээгүй зэрэг эрсдлүүд үүсч болзошгүй байгааг анхаарууллаа.
Үзсэн: 1213
Tweet