“Мөнгөн усны чимээгүй аюул, Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэн хоёр сар нээлттэй байна
Алтны үнийн эрс өсөлт нь ойрын жилүүдэд мөнгөн ус ашигладаг уурхайчдын тоог ихээр нэмэгдүүлэх хандлагатай байна.
Алтны үнийн эрс өсөлт нь ойрын жилүүдэд мөнгөн ус ашигладаг уурхайчдын тоог ихээр нэмэгдүүлэх хандлагатай байна. Тиймээс Минаматагийн өвчин буюу мөнгөн усны зохистой зохицуулалтыг хангахын тулд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн усны чимээгүй аюул..., Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нээлээ. Нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцсон бөгөөд тэрбээр "Байгаль орчин, хүн ардынхаа эрүүл аюулгүй, химийн бодисын бохирдолгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, мөнгөн уснаас үүссэн онц аюултай энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургамж авах зорилгоор манай яам санаачлан Япон улсын “Дэлхийг ногооруулах холбоо”-той хамтран энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнгийн зорилго бол мөнгөн усны хор хохирол ямар аймшигтай юм бэ гэдгийг олон нийтэд ойлгуулахад чиглэж байна” гэлээ.
Үзсэн: 953
Tweet