Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дотоодын компаниуд төрийн үйлчилгээг хөнгөвчилнө


Densmaa 2018-10-03 02:10

Төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийн төрийн 500 гаруй үйлчилгээг иргэддээ хүнд суртал, авилгал чирэгдэлгүйгээр түргэн шуурхай хүргэн ажиллана.

   Төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийн төрийн 500 гаруй үйлчилгээг иргэддээ хүнд суртал, авилгал чирэгдэлгүйгээр түргэн шуурхай хүргэн ажиллахаа Засгийн газар илэрхийлсэн. Уг ажлын хамгийн чухал зүйл нь программ хангамж. Программ хангамжийн чиглэлийг хөгжүүлэхийн тулд гаднын үнэтэй контентийг шууд худалдаж авахаасаа илүүтэй хэдийнээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа дотоодын программ хангамж үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах нь чухал гэж үзсэн. Өөрөөр хэлбэл гадаадаас худалдаж авсан прогрммуудыг дахин шинэчлэх боломжгүй. Харин "Үндэсний программ үйлдвэрлэгч компани болон мэргэжилтэн"-ийг нэн тэргүүний ээлжинд мэдээлэл технологийн төсөл, хөтөлбөрүүдэд оролцуулах, дэмжих бодлого барин ажилласнаар төрийн үйлчилгээнд хэрэглэх программ цаг тухай бүрд шинэлэгдэж байх боломжтой болно гэж Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо илэрхийлэв.

Үзсэн: 1114

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна