“COAL MONGOLIA” ЧУУЛГА УУЛЗАЛТ “ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛД ХАМТДАА!” УРИАН ДОР МАРГААШ ЭХЭЛНЭ
Энэ удаагийн чуулга уулзалт нь Монголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортлож эхэлсэн үед болж байна.
Манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг нүүрсний зах зээлийн худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia” чуулга уулзалт-үзэсгэлэн “Технологийн дэвшилд хамтдаа!” уриан дор Улаанбаатар хотноо маргааш эхлэх гэж байна. “Coal Mongolia” Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн чуулга уулзалт нь Монголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортлож эхэлсэн үед болж байна. Шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэллээ. Иймд энэ удаагийн чуулганаар технологийн дэвшлийг онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаар онцлог юм гэж зохион байгуулагчид үзэж байна.
Үзсэн: 1310
Tweet